Би ч их сонголт муутай бvсгvй юм даа. Анх намайг манай саахалтын «навсаан» Дамба сууя гэж гуйгаад. Тэр намар Дамба айлын алдуул мал хулгайлаад торонд орчихсон.
Би тэгээд хашааны дээгvvр өнгийгөөд «Дамба байна уу, цай, хоол өгөхөөр ирлээ, оруулаач ээ» гээд буутай цэрэгт загнуулаад явж байх уу? Тэрний дараа Тvгж гуайн хvv Цоож давхиж ирээд,.. манай хаяагаар эргэлдээд салахаа болив оо чи минь.
Ёстой сайхан төрөхийн зовлонг ч Анжелоне Жол, Женефир, Лопено бид гурав ч хангалттай амсаж байна аа. Тvгжийн Цоож нэрэндээ таарсан хартай амьтан чинь намайг насаар минь гэрийн хорионд суулгах байсан биз. Би тэгээд тотины амьдралаар амьдраад л саван дотроос гарахгvй арай хэтэрнэ биз дээ. Аа, харин тэдний дараа Тvвшин гэдэг далдагануур залуу урд дэнж дээр экселээ сойчихоод л «Намайг эхнэрээ болгох юм гэнэ. Яана яана ч гэнэ вэ? Бээжин vзvvлнэ, Байгуушан vзvvлнэ, Далай vзvvлнэ, Диваажин, Там vзvvлнэ» ч гэх шиг.
Нэг явдаг юм билvv гэснээ хаширласан нь оножээ. Тэгсэн дараах нь Тvвшингийн авч явсан хvvхнvvд Зvvн өмнөд Азид наашаа ч vгvй цаашаа ч vгvй. Эндээ нэг хvvхэд, тэндээ нэг хvvхэд толгой дээрээ нэг том ачаатай явж байна гэсэн. Зөвхөн Монголдоо л амьдрана гэсээр Монголхvv гэдэг нэртэй залуутай суулаа. Жилийн дараа Монголхvv маань Солонгост эксваторын жолоочоор яваад таг. Шилж, шилж суусан царай минь энэ. Тэгээд сая ярих нь ээ «Энд шувууны ханиад гараад хөл хорьчихсоон. Би очиж чадахгvй» гээд худлаа ярьж байгаа юм даа. Хэзээ шувуу ханиалгаж байсан юм бэ? Ийм л байдаг юм байна муусайн эрчvvд чинь эхнэр нь төрөх гэж байхад шувууг ханиалгуулаад, найтаалгаад явж байдаг.
Одоо тэгээд яаж төрнө өө. Уг нь араг тэвэрч төрөхөөр өвдөлт бага байдаг гээд байгаа. Долоон эгч маань долуулаа энэ муу аргийг шээзгий болтол умайтал атгаж амаржсаар яг над дээр хvрээд ирсэн эвдрээд унах нь ээ чааваас гэж. Яаж амаржина аа гэхээс гадна бас шээзгийгээ эвдэлчихгvй дараа дараагийн дvv нартаа хэвээр нь vлдээмээр байдаг. Амьдрал vнэхээр хотын агаар шиг бvрхэг байна аа. Уг нь хvн л хөгширнө гэдэг болохоос шээзгий хөгширнө гэж баймааргvй юм. Гэтэл энэ муу шээзгий жил ирэх тусам л агшаад бөгтийгөөд, маажийгаад бурхан болох нь ээ зайлуул. Ядаж байхад ааз нь гэж гажиг юм алга болчихлоо.
Хvvхэд маань төрөөгvй байж л аавыгаа надаас нэхээд. Бvр юу гэсэн гээч Ээж маань би чинь арай «тэжээгчээ алдсан, хагас өнчин, хагас хайранд өлгийдvvлж өсөх юм биш биз» гээд загнаад. Сvvлийн vеийн хvvхдvvдийн ухаан санаа айхтар болсныг ээ. Эхийнхээ гэдсэн дотроос гараагvй байж л муу санаа сууж, биенээсээ тvрvvлээд өтөлчих юм.
«Ээжтэйгээ өтлөх сайхаан» гээд дуулаад байсан дууны vг чинь аргагvй vнэн юм хөө. Би гэдэг хvн хэвлий дэх vрээсээ сурах юм их байна. Гараагvй байж л «Ээж ээ, энэ ах ямар гоё царайлаг юм бэ? Тэр ахын бие булчинлаг юм аа» гэж ирээд сандраагаад хаячихна. Би тэгэхээр урдаас нь загнана биз дээ. Харин тэгсэн урдаас юу гэсэн гээч. "Энэ бол ээж охин хоёрын vгийн солбицол, энэ бол байдаг л нэгэн ойлголцол" гэж байгаа юм даа. Яах вэ? Энэ одооны хvvхдийг. Эртээд гэхэд л би сумын засаг дарга "улаан хацарттай" муудалцлаа. Тэгсэн гэдсэн дотроос «Ээж ээ хэрэггvй, наадах чинь удахгvй томрох хvн байна, Уучлал гуй, гуйгаач, сөгдөөч» гээд нудраад болдоггvй.
Vнэхээр тэр муу яасан гээч. Аймгийн засаг дарга ч биш, дvvргийн засаг дарга ч биш, хотын дарга болчихдог байгаа. Бас хэдхэн хоногийн өмнө ганц эр хонио барьж өгөөд нэг тvрvvтэй гутал авах гэтэл охин «Ээжээ наадах чинь Италийнх биш ээ, Эрээний гутал байна гээд л юу болоов» гэсэн юм шиг гэдсэн дотроос тийрээд зогсдоггvй, vнэхээр нөгөөх чинь өмсөөгvй зvгээр илж байхад ул нь ханзарчихдаг гутал бас байдаг л юм билээ. Охин маань «Ким Ду Ханыг vзэж бие хамгаалах урлагаар хичээллэнэ» гээд би уянгын кино vзнэ гээд.
За яахав хvvхдийн төлөө за гэж хэлье гээд нөгөө зодоон нvдээнтэй киног нь vзvvлэхээр шөнө бэлтгэл хийж байна гээд гэдсэн дотроос vсэрч ирж тийрээд, нэг бол гараараа туждаа балбачихна. Одоо энэ гэдэс гэж битvv хавдар. Эх хvн болж төрөх ч хэцvv даваа юм аа. Гадаа гарч эр болно гэдэг бол би эр хvн, нохой, тахиа, илжиг гээд болж vзээгvй амьтан байхгvй.
Эх хvний тавилан юм хойно хvvхдийнхээ төлөө зvтгэхээс. Гол нь боловсролтой мэдлэгтэй хvvхэн л болгоё. Харин хэд хоногийн өмнө би охиндоо Гена матрын дууг зааж өгөхөөр «Я играю на грамошки» гэтэл. Охин урдаас «За ээж минь том тэнэгтээрэй. XX зуун чинь хятадын зуун. Наад дуугаа хурдан хятад хэл дээр дуулаад сууж бай» гэж тушаалаа. Тэгээд би хэдэн өдөр гvйж яваад нөгөө дууг нь сурсаан.
Зvvчий шvфенчин
Геремнэ дайлойхонлай
Кие ихан дөөшей
Женьнэн жиюv ише шенре
Нөгөө юм өөрчлөгдөж глобалчлагдаж байгаа нь энэ юм байлгvй дээ. Удахгvй охинтойгоо «Ший ей ший, ма ма, зая жи аа» гээд ярих юм биш байгаа л гэхээс яс хавталзаж сууна.
Д.Буян
|